Ингээд тус хамлагийн дуучин А.Тэмүүлэнтэй уулзан тоглолтын сониноос хуваалцлаа.
-“A Sound” хамтлаг хоёр дахь бие даасан тоглолтоо өнгөрсөн наймдугаар сард хийнэ гэж байсан ч хойшлуулсан. Харин саяхан тоглолтын тов гарлаа?
-Манай хамтлагийн хоёр дахь бие даасан тоглолт “Зуун наст” нэртэйгээр тоглогдох гэж байна. Өнгөрсөн наймдугаар сард бид нар энэ тоглолтоо “UB Palace”-ын “Open air”-т хийе гэж бодож байсан. Ивээн тэтгэлтийн асуудлаас болоод энэ тоглолтоо хараахан тэнд тавьж чадалгүй товоо хойшлуулсан. Харин одоо тоглолтын товд өөрчлөлт орохгүй есдүгээр сарын 22, 23-нд “SS” клубт 19.00 цагт болно.
-“SS” клубт танай хамтлаг өмнө нь ковер тоглолтоо хийж байсан. Яагаад энэ газрыг сонгов оо?
– Ер нь бол Улаанбаатар хотод тоглолтоо хийх томоохон заал сонгоход хэцүү байлаа. “UB Palace”-ын “Royal”-д хийх боломж байсан ч тэнд байнга л тоглолт болж байдаг учраас арай өөрөөр тоглолтоо хүргэхээр “SS” клубыг сонгосон. Багтаамж томтой мөн бид өмнө нь тоглож байсан учраас “Зуун наст” тоглолтоо хийхээр товлолоо.
-“Зуун наст” тоглолтод ямар дуунууд эгшиглэн ямар үйл явдлууд тэнд өрнөх бол оо?
-Манай тоглолтод ерөнхий ивээн тэтгэгчээр “Unitel”, мөн “Naran life style” UBS телевиз ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа. Тоглолтод хоёр цомгийн дуунууд бүгдээрээ эгшиглэнэ. Гол нь хөгжмийн гоё хөгжмийн дуугаралтыг хүмүүст сонсгохын төлөө ерөнхийдөө тоглолтоо хийж байгаа.
-Дан ганц “A Sound”-ын дуунууд эгшиглэх үү, эсвэл өөр хамтлаг дуучид хамтрах уу?
-Ерөнхийдөө манай хамтлаг дангаараа дуулна. Зарим нэгэн өөр хөгжимчид бас утсан хөгжимчид бидэнтэй хамтран тоглоно.
-Магадгүй үзэгчдэд “Hi-Fi Level”-ээс гарсан хамтлагууд оролцох байх гэсэн хүлээлт байгаа бол уу?
-Одоогоор тэр хамтлагуудаас оролцоно гэсэн юм байхгүй байна.
-Тоглолтын хөтөлбөр хэдэн цаг үргэлжлэх вэ? Тасалбар нь худалдаанд гарсан уу?
-“Зуун наст” тоглолто 19.00 цагт эхлээд 21.30 цаг хүртэл үргэлжилнэ. “Hi-Fi”-ын бүх салбараар тасалбар 20 мянган төгрөгөөр зарагдаад эхэлсэн. Тоглолт хоёр өдөр болох ч тасалбараа өмнө нь урьдчилаад авахгүй бол дуусж магадгүй. Яагаад гэвэл “SS” клуб мянга гаруй хүний л багтаамжтай.