Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Гонзало Гутиерресийг Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичиг өргөн барьсантай нь холбогдуулан өчигдөр (2012.09.18) Гадаад харилцааны яаманд хүлээн авч, уулзав.
Сайд Л.Болд Элчин сайдад Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар ажиллах болсонд баяр хүргэн Монгол, Перугийн харилцаа цаашид өргөжин, хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд хоёр улсын харилцааг идэвхжүүлэхэд өөрийн зүгээс хамаарах бүхнийг хийхээ мэдэгдээд байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх Перугийн туршлагыг Монголд хэрэгжүүлэх, урлаг соёл, худалдааны салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллах бүрэн бололцоо буйг онцлов.
Т.МАША