Монголбанк 96.5 сая юань худалджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Монголбанк 96.5 сая юань худалджээ

Монголбанк өчигдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар Монголбанк ам.доллар худалдан авах арилжааны банкуудын хүсэлтийг үндэслэн 20.3 сая ам.долларыг 1398 төгрөгийн хаалтын ханштайгаар худалджээ. Харин юанийн дуудлага худалдаагаар 96.5 сая юанийг 221.21 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдсан байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж