Ерөнхийлөгч АНУ-ыг зорино

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч АНУ-ыг зорино

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцаан сайд Л.Болд нар  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордох гэж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулган АНУ-д энэ сарын 22-нд эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус чуулганд оролцохоос гадна “Хууль дээдлэх ёс” сэдэвт өндөр түвшний уулзалтад үг хэлэх юм. Мөн “Олборлох аж үйлдвэрийг хөгжүүлэх нь” арга хэмжээнд оролцох төлөвлөгөөтэй аж. Нью-Иорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганд дэлхийн олон орны төр засгийн тэргүүнүүд оролцох юм байна. Харин Гадаад харилцааны сайд Л.Болдын хувьд тус чуулганд оролцохын зэрэгцээ НҮБ-ын Ардчилсан бүлгийн орнуудын сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын уулзалт зэрэг хэд, хэдэн чухал арга хэмжээнд оролцох юм.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж