Мексикийн шоронгоос 132 хоригдол оргожээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Мексикийн шоронгоос 132 хоригдол оргожээ

Өнгөрөгч даваа гаригт Мексикийн Коахуйла мужийн Пиедрас Неграс хотын шоронгоос 132 хоригдол 0.7 метрийн урт тунелээр дамжин оргожээ. Харин албаныхан гурван хоригдлыг шоронгийн ойролцоогоос баривчилсан байна.

Тэд энэхүү тунелээр нэг нэгээрээ цувран гарч зугтсан ба уг тунел нь шорон доторх модон дэлгүүрээс эхэлсэн байжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан уг шоронгийн дарга, хоёр харгалзагчийг баривчлаад байна. Мексик болон АНУ-ын албаныхан тэдгээр хоригдлуудыг хайх ажиллагааг Пиедрас Неграс хот болон АНУ-ын Техас мужийн хилийн Ийгл Пасс, Сан-Антонио зэрэг хотуудад хийж байгаа аж. Мексик болон АНУ-ын цагдаа нар хилийн хотуудын зам, постууд дээрх хяналтаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм байна. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж