
Үзэсгэлэн, худалдаанд 14 сумын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй, нэгж байгууллага оролцсон бөгөөд сүү, мах, гурилан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо, нийтийн хоол, зочид буудал, арьс ширэн бүтээгдэхүүн, эсгий урлал, бэлэг дурсгал, худалдааны газар, шинийг санаачлагч зэрэг 17 номинацийг шалгаруулж, шагнаж урамшууллаа. Шалгарсан аж ахуй нэгж, иргэдийг Улаанбаатар хотноо болох “Намрын ногоон өдрүүд 2012” үзэсгэлэнд оролцуулахаар болжээ.