Өмнө нь энэ баримтын хэсгээс хэвлэл мэдээлэлд гарч байсан юм. Өдгөө энэ баримттай бүтнээр нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын архивт танилцаж болно. Архив нь Жорж Вашингтоны их сургуулийн дэргэдэх төрийн биш шинжлэх ухаан, судалгааны байгууллага юм.
“59 дүгээр захирамж” нь хүйтэн дайны үеийн хамгийн маргаантай баримтуудын нэг бөгөөд уг захирамжаар цөмийн зэвсгийг хэрэглэн урьдчилсан цохилтыг эсрэг талд өгөх эрхийг АНУ-ын ерөнхийлөгчид өгсөн байв.
Тэр цохилтын гол зорилго нь ЗХУ-ыг буулган авах эдийн засгийн хамгийн их хохирол учруулах явдал байжээ.”Дайсан өөрийн цэргийн хүчин чадлыг ашиглах боломжоо алдах ёстой ба нөхөшгүй хохирол амссан байх ёстой” гэж захирамжид өгүүлсэн байна. Захирамжийг баталсны дараа урьдчилсан цохилт өгөх санааг Картер үгүйсгэнэ цөмийн зэвсэг нь дайсныг барьж байх үүрэгтэй бөгөөд зөвхөн Зөвлөлтийн түрэмгийлэл үйлдэгдвэл хэрэглэгдэх ёстой гэж байжээ.
Зөвлөлтийн цөмийн зэвсгийг түүний тоонд Зүүн Европын орнууд ба Хойд Солонгосоос илэрүүлэхэд өндөр технологийг ашиглах, тэр байгууламжуудад нарийн цохилт өгөх, хохиролын талаар хурдан мэдээ авсны дараа давтан цохилт хийх зэрэг удирдамж тэнд байв.
Уг баримтыг бүтээгч ерөнхийлөгчийн цэргийн зөвлөх Уильям Одом үзэхдээ, цөмийн зэвсгийг Зөвлөлтийн байнгын армийн эсрэг хэрэглэхэд бүрэн сүйрэл авчрахгүй харин ч дайн нэлээдгүй хугацаанд үргэлжилнэ. Бүх байг илэрүүлэн түүнд цөмийн пуужингаар цохилт өгөхөд “олон хоног” шаардлагатай гэж байжээ.
ЗХУ ба АНУ-ын харилцаа Зөвлөлтийн цэргийг Афганистанд оруулсан наяад оны эхээр, 1980 оны олимпийг хаясан зэргээс болон ихээхэн хурцадсан байв. Харилцаа муудсаны улмаас Леонид Брежнев, Жимми Картер хоёрын гарын үсэг зурсан стратегийн зэвсгийг хязгаарлах хоёрдугаар гэрээг АНУ-ын Конгресс батлаагүй юм.