Уг шоуны гуравдахь удаагийн дугаарыг дуучин Кристина Агилера болон Си Ло Грин нар шүүж байсан юм.
Харин дөрөв дэх удаагийн уг шоунд Ашер Кристина дээр Америкийн нэрт поп-рок хамтлаг “Maroon 5”-ын гишүүн Адам Левинь, дуучин Блейк Шелтон нар шүүхээр болсныг зохион байгуулагчид өчигдөр албан ёсоор зарлажээ.
Шоуг зохион байгуулагч NBC-ийн энтертайментын захирал Боб Грейнблатын мэдээлснээр шоуны өмнөх дугаарыг шүүсэн Кристина болон Си Ло нарын гэрээний хугацаа ийнхүү дуусгавар болж шоуны ээлжит шүүгчдийн багаа бүрдүүлж байгаа нь энэ юм байна.
Шоуны шүүгч Грэммийн хоёр удаагийн шагналт, Латин Грэммийн найман удаагийн шагналт Шакира “The Voice”-ийг шүүх болсондоо маш их баяртай байна. Энэ бол миний хувьд ихээхэн туршлага болно” хэмээн NBC-д ярилцлага өгчээ. Тэрбээр одоогоор шоуг шүүх бэлтгэл ажилдаа ороод байгаа ч нэгэн шинэ цомгоо гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Шакира 2010 оны хөл бөмбөгийн “FIFA World Cup”-ийн сүлд дуу болгон “Waka Waka” дуугаа зохиож байжээ.
Харин дуучин Ашерийн хувьд уран бүтээлийн цаг зав мөн л багатай байгаа гэнэ. Тэр ирэх сарын Опрагийн шоунд оролцох болсноо энэ үеэр мэдэгджээ.