Мексикт хийн үйлдвэр дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Мексикт хийн үйлдвэр дэлбэрчээ

Өчигдөр үд дундын үед Мексикийн хойд хэсгийн Тамаулипас мужийн Рейноса хотод хий, газрын тосны улсын “Pemex” компаний хийн үйлдвэрт дэлбэрэлт болсон байна. Үүний улмаас 26 хүн нас барсаны 22 нь гэрээт ажилчин, 4 нь тус компаний үндсэн ажилчид байжээ. Мексикийн албаныхан дэлбэрэлт болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Мөн энэхүү дэлбэрэлтийн улмаас гарсан галыг бүрэн унтрааж дууссан байна.

Уг үйлдвэр нь Рейноса болон Монтеррей хотуудыг холбосон замын хажууд байрладаг ба дэлбэрэлт болсны дараа уг замын хөдөлгөөнийг хааж, зөвхөн аврах багийн гал сөнөөгчид, түргэн тусламж, цагдаа нарыг оруулжээ. Мөн энэхүү аврах ажиллагаанд Мексикийн цэргийнхэнийг оролцуулан яаралтай арга хэмжээ авсан байна.

Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь зэвсэгт бүлэглэлийн үйлдсэн хэрэг байж болзошгүй гэнэ. Учир нь тус компаний боловсруулах үйлдвэрүүдэд гарсан олон ийм хэргийн ард ихэвчлэн зэвсэгт бүлэглэлийнхэн байдаг юм байна. Өнгөрсөн долоо хоногт мөн үүнтэй ижил осол “Pemex” компанийн өөр нэг үйлдвэрт болсон ч азаар хэнч гэмтэж бэртээгүй аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж