Galaxy S4 ирэх II сард гарна

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Galaxy S4 ирэх II сард гарна

Apple компани iPhone 5-ыг гаргаад удаагүй байгаа бөгөөд хэрэглэгчдийн дунд борлуулалт сайтай байгаа билээ.

Харин тэдний хамгийн том өрсөлдөгч болох Samsung компани Galaxy ухаалаг гар утасныхаа дараагийн загварыг бүтээхээр ажиллаж эхлээд байгаад билээ.

Samsung компани 2013 оны хоёрдугаар сард Барселон хотод болох Дэлхийн гар утасны чуулган дээр Galaxy S4 гар утсаа танилцуулна гэсэн цуу яриа дэлхий даяар тархаад байна.

Samsung Galaxy S3 гар утас нь энэ оны тавдугаар сард нээлтээ хийсэн ба есдүгээр сарын байдлаар дэлхий даяар 20 сая ширхэг борлуулагдсан гэсэн амжилттай байгаа билээ.

Харин Samsung Galaxy S4 энэхүү амжилтаа эвдэж чадах болов уу?

                                                                                                                                       Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж