“Зууны мэдээ” сонины сэтгүүлчийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

“Зууны мэдээ” сонины сэтгүүлчийг шүүнэ

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр  10.00 цагт хэлэлцэнэ. 

Хэргийг сануулбал, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаагийн сониндоо нийтэлсэн материалын дагуу “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрд нь халдсан хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргасан юм. Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болж, сэтгүүлчийг цагаатгасан боловч өнгөрсөн 2011 оны  арваннэгдүгээр сарын 15-нд болсон нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж