Ангела Меркель: Үг хэлэх эрх чөлөөнд хязгаар бий

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Ангела Меркель: Үг хэлэх эрх чөлөөнд хязгаар бий

Германы эцэг хуулинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг тусгасан хэдий ч их зөнч Мохаммедын тухай киног аюулгүй байдлын үүднээс Германд үзүүлэхийг хориглож магадгүй гэдгээ ХБНГУ-ын канцлер  санууллаа.

Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) дуулиан тарьсан америк киноны эргэн тойронд тэвчээртэй хандахыг уриалжээ.  Видео роликийг Германд үзүүлэхэд улс орны аюулгүй байдалд занал гарч ирэх магадлалтай гэж канцлер Берлин хотноо есдүгээр сарын 17-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Парламент ба Засгийн газрын сурвалжлагч нарт өгдөг  энэ уламжлал болсон хэвлэлийн бага хурал Германы сэтгүүлчдийн эвлэлийн байранд болжээ. Канцлер гадаад дотоодын олон асуудлаар тайлбар өгсөн байв.

Канцлерийн хэлснээр, одоо киног үзүүлсэн нөхцөлд гарч болох үр дагаврын асуудлыг судлан үзэж байгаа аж. Киноны үзүүлэлтийг зогсоох хангалттай шалтгаан байж болохыг Меркель үгүйсгэсэнгүй. “Манай оронд үгээ хэлэх эрх чөлөө бол том ололт юм, гэхдээ түүнийг хязгааргүй гэж болохгүй” хэмээн канцлер мэдэгдсэн байна. Мөн тэрээр дуулианы эзэн болсон. Америкийн лам Терри Жонсийг Германд ирэхийг хориглосонтой санал нэг байгаа гэв.Герман одоо Хойд Африкийн орнууд ба Афганистан, Пакистанд дипломат төлөөлөгчдийн газруудаа хаахаар шийдэж байна.

Евро хямрал: нягт хамтын ажиллагаа шаардлагатай

Евро бүсийн хямралыг даван туулахын тулд европ түншүүд нягт хамтран ажиллах ёстой хэмээн Ангела Меркель уриалсан байна. Шийвэрлэх үүрэг нь Европын орнуудын өрсөлдөх чадварыг сайжруулах явдал гэдгийг тэр онцлов. Тиймээс асуудалтай орнууд шинэчлэлээ үргэлжлүүлэх ёстой гэж тэр хэлжээ. Мөн тэрээр хямралаас нэн түрүүнд Грект ядуу багагүй хохирч буйд харамслаа илэрхийсэн байв. “Тэдний төлөө миний сэтгэл өвдөж байна” хэмээн канцлер хэлэв.

Хямралыг даван туулахад Европын Төв банкны гүйцэтгэж болох арга хэмжээний талаар тавьсан асуултад тэр улс орнуудыг хөрөнгөөр санхүүжүүлж болох талтай гэж хариулжээ. “Маш тодорхой хязгаар байгаа” гэж тэр хэлсэн байв. ЕТБ-наас асуудалтай орнуудын үнэт цаасыг хязгаарлалтгүйгээр худалдан авч буйг Меркель дэмжсэн байна. “Бидний Засгийн газар хэмээн явуулж буй татварын бодлого ба Европын Төв банкны мөнгө зээлийн бодлого хоёрын ялгааг гаргаж өгөх ёстой” гэж канцлер онцлов.

“Их эвсэл” гарч ирэхийг үгүйсгэхгүй

ХБНГУ-ын канцлер 2013 оны сон­гуулийн дараа Засгийн газартаа Чөлөөт ардчилсан намтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхолтойгоо хэллээ. Христийн намууд ба Социал демократуудтай “их эвсэл” байгуулж болох талтайг тэр бас дуулгав.

Германы Засгийн газрын тэргүүн 2022 он гэхэд атомын эрчим хүчнээс аажмаар татгалзах төлөвлөгөөг эрх баригчид хэрэгжүүлж чадна гэсэн итгэлтэй байна. Сэргээгдэх эрчим хүчинд шилжихтэйгээр холбогдуулан цахилгаан эрчим хүчний үнийг барих бодлого байхгүйг тэр бас хэлжээ.

НҮБ-ын АЗ хангалтай чадварыг харуулахгүй байна

Сирийн асуудлыг зохицуулах тал дээр НҮБ-“ын Аюулгүйн  зөвлөлд маргаан үргэлжилсээр байгаад  Ангела Меркель харамслаа илэрхийлэв. “НҮБ-ын Аюулгүй зөвлөл харамсалтай нь хангалттай хэмжээнд чадваргүй болжээ” гэж тэр үзэв. НҮБ ба Арабын орнуудын лигийн тусгай элчийн ажил үйлс өмнөхөөс өөрдөг болно гэж найдаж буйгаа канцлер дуулгав.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж