“Ододтой бүжиглэе 2” шоу тэмцээний оролцогч, “DOZ Entertainment"-ийн жүжигчин
Зулаа буюу А.Мөнгөнзул үзэгчдийг байлдан дагуулж эхэллээ. Үдэш бүр "ТВ5" телевизээр үзэгчдэд хүрч буй бүжгийн шоуны хамгийн авьяаслаг оролцогчийн нэг учир түүнийг үнэлэх хүн цөөнгүй болжээ. Жүжигчин бүсгүй маань өөрөөсөө насаар арав гаруй дүү залууст адтай гэдгээ батлах мэт өвөрмөц, содон бүжгээр үзэгчдэд бэлэг барьж, бүжгийн хамгийн хэцүү трукийг ч тайзнаа эвлэгхэн хийн, эрч хүчийг мэдрүүлсээр байгаа юм.

Тэрбээр тайзнаа биеэ авч явах байдал, бүжгээ амьдруулах тал дээр бусдаасаа хол даван шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсаар байгаа. Мөн “TВ5” телевизийн фейсбүүк хуудас дахь санал асуулгаар өрсөлдөгчдөөс хол тасарчээ.
Тэрбээр урлагийн аль ч салбарт адтай гэдгээ харуулж явна.
Г.Даша