Samsung рекламдаа iPhone 5 төхөөрөмжийг ашиглав

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Samsung рекламдаа iPhone 5 төхөөрөмжийг ашиглав

Samsung компани өөрийн Galaxy S III смартфоны рекламд Apple-ийн iPhone 5 смартфоныг ашиглажээ гэж Digital Trends сонин бичсэн байна.

“Суутан байх албагүй” гэсэн үгийн дор хоёр төхөөрөмжийг харьцуулж үзжээ. Samsung-ийн төхөөрөмж энэ харьцуулалтад ялж байна. Дээрх үг нь дэлгүүрүүдийн болон  App Store  сүлжээний худалдааны туслахууд “суутнууд” гэж нэрлэгдэж байгаа Apple-ийн бодлогыг далимдуулсан утга санааг гаргажээ.
Сонинд тэмдэглэснээр, Galaxy S III ба iPhone 5 харьцуулалт нэг талыг барьсан байв. Рекламыг бүтээгчид Apple-ийн  FaceTime, iCloud ба iTunes-тэй интеграцлагдаж буй ч шинэ төрөөрөмжүүдийнх нь үзүүлэлтийг дурьдахаа “мартсангүй”. Үүний зэрэгцээ  Galaxy төхөөрөмжийн ажилладаг суурь бааз  Android 4.0  жилийн өмнө гарч ирсэн, харин iPhone iOS 6.0-д огт өөр шинэ суурь хэрэглэгдснийг хэлжээ.

Samsung-гийн реклам хэвлэлээр өнгөрсөн ням гаригаас гарч эхэлжээ.  Apple-ийг дэмжигчид  Galaxy S III-ын рекламыг даапаалсан өөрсдийн хувилбарыг сүлжээнд гаргаад амжлаа. Тэд зурагт хуудасны  үгийг  “Хямд пластикийг бүү зөвшөөр” гэсэн утгатай үгээр сольсон байв. Харин iPhone 5-ийн үзүүлэлт нь Солонгосын смартфоныхоос хоёр дахин давуу гэсэн жагсаалтыг тэд бас дагалдуулаад амжив.

Сануулахад, 2012 оны наймдугаар сард Apple Samsung-тай хийсэн патентын маргаанаа Америкийн шүүхээр өөрийн талд ашигтайгаар шийдүүлж чаджээ. Өмнөд Солонгосын компани патентын эрх зөрчсөн гээд 1,05 тэрбум долларын нөхвөрийг төлөхөөр болсон байв. Есдүгээр сард Samsung Galaxy S III, Verizon Galaxy S III, Galaxy Note ба Galaxy Note 10.1 төхөөрөмжүүдийг патент зөрчсөнтэй холбоотойгоор худалдахыг хориглосон жагсаалтад багтаахаар Apple шийдсэн байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж