“Суутан байх албагүй” гэсэн үгийн дор хоёр төхөөрөмжийг харьцуулж үзжээ. Samsung-ийн төхөөрөмж энэ харьцуулалтад ялж байна. Дээрх үг нь дэлгүүрүүдийн болон App Store сүлжээний худалдааны туслахууд “суутнууд” гэж нэрлэгдэж байгаа Apple-ийн бодлогыг далимдуулсан утга санааг гаргажээ.
Сонинд тэмдэглэснээр, Galaxy S III ба iPhone 5 харьцуулалт нэг талыг барьсан байв. Рекламыг бүтээгчид Apple-ийн FaceTime, iCloud ба iTunes-тэй интеграцлагдаж буй ч шинэ төрөөрөмжүүдийнх нь үзүүлэлтийг дурьдахаа “мартсангүй”. Үүний зэрэгцээ Galaxy төхөөрөмжийн ажилладаг суурь бааз Android 4.0 жилийн өмнө гарч ирсэн, харин iPhone iOS 6.0-д огт өөр шинэ суурь хэрэглэгдснийг хэлжээ.
Samsung-гийн реклам хэвлэлээр өнгөрсөн ням гаригаас гарч эхэлжээ. Apple-ийг дэмжигчид Galaxy S III-ын рекламыг даапаалсан өөрсдийн хувилбарыг сүлжээнд гаргаад амжлаа. Тэд зурагт хуудасны үгийг “Хямд пластикийг бүү зөвшөөр” гэсэн утгатай үгээр сольсон байв. Харин iPhone 5-ийн үзүүлэлт нь Солонгосын смартфоныхоос хоёр дахин давуу гэсэн жагсаалтыг тэд бас дагалдуулаад амжив.
Сануулахад, 2012 оны наймдугаар сард Apple Samsung-тай хийсэн патентын маргаанаа Америкийн шүүхээр өөрийн талд ашигтайгаар шийдүүлж чаджээ. Өмнөд Солонгосын компани патентын эрх зөрчсөн гээд 1,05 тэрбум долларын нөхвөрийг төлөхөөр болсон байв. Есдүгээр сард Samsung Galaxy S III, Verizon Galaxy S III, Galaxy Note ба Galaxy Note 10.1 төхөөрөмжүүдийг патент зөрчсөнтэй холбоотойгоор худалдахыг хориглосон жагсаалтад багтаахаар Apple шийдсэн байна.