Сирийн эрх баригчид хийн довтолгоонд бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Сирийн эрх баригчид хийн довтолгоонд бэлтгэж байна

Сирийн Засгийн газар пуужин хөөргөх төхөөрөмжийг туршжээ. Гэрч нарын ярианаас үндэслэн энэ тухай Германы долоо хоног тутмын сонин Der Spiegel мэдээлжээ. Алеппо хотын ойролцоо туршилтын пуужингийн харвалтыг хийсэн гэнэ.

Хорт хий ашигласан ажиллагаа явуулахаар Дамаскийн дэглэм бэлтгэж эхэлсэн тухай Der Spiegel сонин бичжээ. Наймдугаар сарын сүүлчээр Алеппо хотоос зүүн зүгт орших туршилтын төвд хорт хийн гар бөмбөг харвах төхөөрөмжийг туршсан гэж уг сонины найдвартай эх сурвалжаас авсан мэдээгээ  энэ сарын 17-ны дугаартаа нийтэлсэн байлаа.

Нийтдээ хийгээр дүүргээгүй тав зургаан  гар бөмбөгийг танк ба онгоцноос харван туршсан гэнэ. Герман сонины мэдээгээр туршилт хийхэд туслах зорилгоор Сирид Ираны цэргийн мэргэжилтнүүд очсон байжээ.

Энэ үеэр Ливаны Нисэх хүчний төлөөлөгч мэдээлснээр Сирийн онгоцнууд есдүгээр сарын 17-ны өдөр Ливаны нутгийг пуужингаар бууджээ. Германы DAPD агентлаг тодруулснаар Ливаны хилийн орчим дөрвөн пуужинг харвасан ба хохирлын талаар мэдээлэлгүй байна.

НҮБ: Сирийн байдал улам замбраагүй болж байна

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл мэ­дэг­дэхдээ, гадаадын хэт даврагч  ис­ламистууд Сирийн байдлыг улам хур­цатгаж байна гэв. Хүний эрхийн зөрч­лийг  мөрдөн байцаах комисс Сирид гадаадын хүчин тэдний тоонд ради­кал исламистууд ихээр орж ирснийг тэмдэглэв. Тэдний нөлөөгөөр Сирийн босогчид улам бүр хэт давралтад автаж байна гэж комиссийн тэргүүн Пауло Пинейро Женев хотноо мэдэгджээ.

НҮБ-ын шинэ зуучлагч энхийн зохицуулалтын төлөвлөгөөг танилцуулна

 
НҮБ ба Арабын лигийн орнуудын тусгай төлөөлөгч Лахдар Брахими Сирид ирээд буцжээ. Шинэ тушаал авсан тэрээр Сирийн ерөнхийлөгч Башаром Ассадтай уулзахдаа сөргөлдөөний бүх талтай ярилцсаны дараа энхийн зохицуулалтын шинэ төлөвлөөг танилцуулахаар амласан байв.

Сүүлийн хоёр гурав хоногийн дотор сөрөг хүчний талын мэдээгээр Сири дэх байлдааны явцад зуу гаруй хүмүүс амь алдсан байна. Замд тавьсан бөмбөг дэлбэрч Дамаск ба Деръа хотуудыг холбосон замын хэсэг жагсаалаас гарчээ.

Сирийн босогчид Башар Ассадыг амьд үхсэн хамаагүй авчирч өгсөн хүнд 25 сая ам.долларын шагнал амласан тухай Туркийн “Анталия” агентлаг мэдээлсэн гэж ИТАР-ТАСС дамжуулжээ. Сирийн чөлөөт армийнхан энэ тухай мэдээллээ Ассадын ойрын хүрээнийхэнд хамгийн түрүүнд хүргүүлсэн гэнэ.

Турк дүрвэгсдийн хувАарИлалтыг хийнэ

Энэ үеэр Туркийн эрх баригчид өөр мужуудад байгуулагдсан дүрвэгсдийн лагериудад Сирийн хилийн орчим байр хөлслөн амьдарч буй сири хүмүүсийг хуваарилан байрлуулах арга хэмжээ авах гэж буйгаа мэдэгдэв. Туркийн эрх баригчдийн мэдээгээр нийтдээ 40 мянга орчим дүрвэгсдийг энэ арга хэмжээнд хамруулах гэнэ. Харин НҮБ тийм хүмүүсийн тоог жаран мянга орчим гэсэн байв. Нийтдээ одоо Туркийн нутагт Сирийн 80 мянга орчим хүн  дайнаас зугтан иржээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж