Улаанбаатар-Хөх хотуудын хооронд Ах дүү хотуудын харилцаа тогтоосны 21 жилийн ойн хүрээнд ”Хөх хотын соёлын өдрүүд” гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Соёлын өдрийн арга хэмжээнд урлагын тоглолт, уулзалт, ярилцлага, үзэсгэлэн, эмч нарын үзлэг оношлогоо, кино өдрүүд зэрэг арга хэмжээнүүд буй.
Өнөөдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулбал:
- 09:30 цагт "Солонго" сэтгүүлийн уншигчдын уулзалт ярилцлага "Баянгол" зочид буудалд эх
- 14:00 цагт Хөх хот-Улаанбаатарын захиргааны ажлын уулзалт
- 19.00 цагаас Соёлын төв өргөөнд "Нууц тарнийн Шаолинь" ушугийн тоглолт болно.
Анх 1991 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга асан Л.Энэбиш тэргүүтэй төлөөлөгчид Хөх хотод айлчилж Ах дүү хотын харилцаа тогтоох тухай албан ёсны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Yүнээс хойш хоёр хотын бүх талын хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа аж.
Хөх хотын дарга Чинь-И тэргүүтэй төлөөлөгчдийн соёлын арга хэмжээ ирэх баасан гаригт (09.21) өндөрлөнө.
Ч.БОЛОР