“Аль-Каида” эсэргүүцлээ үргэлжлүүлэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

“Аль-Каида” эсэргүүцлээ үргэлжлүүлэхийг уриалав

“Аль-Каида”-гийнхан болон Ливаны хэт даврагчдын “Хезболлах” хөдөлгөөн дэлхийн лалынханд хандан АНУ-д гарсан дуулиант киногоор далимдуулж эсэргүүцэл өрнүүлж буй бөгөөд үүнийгээ үргэлжлүүлэхийг уриалжээ.

“Мусульман орнуудаас Америкийн Элчин сайдын яамдыг хөөн гаргах” шаардлагатай гэж есдүгээр сарын 17-нд “Аль-Каида” мэдэгджээ. Тийм эсэргүүцлийн золиос нь  Ливийн Бенгахзи хотод Америкийн элчин ба өөр гурван дипломат амь үрэгдсэн хэрэг явдал боллоо гэж террористууд мэдэгдсэн байна. Үүний хажуугаар “Аль-Каидагийн”  төлөөлөгч барууны орнуудад амьдарч байгаа лалын сүсэгтнүүдэд хандан “их зөнчийг дэмжих өөрсдийн үүргийг биелүүл” гэж уриалсан байна.

“Хезболлах” дипломат төлөөлөгчийн газруудад
 халдахгүй байхыг уриалжээ

Ливаны шиитийн “Хезболлах” хөдөллөгөөний удирдлага их зөнч Мохаммедийн тухай дуулиант киног эсэргүүцсэн ажиллагааг үргэлжлүүлэхээр олон нийтэд хандлаа. Хэд даврагч хөдөлгөөний лидер Хасан Насралла телевизээр ярихдаа есдүгээр сарын 17-ноос эхлэн бүтэн долоо хоногийн турш Ливаны нутаг даяар эсэргүүцлийн ажиллагааг явуулна гэсэн байв. Харин тэрээр өөрийн талынханд хандан Элчин сайдын яамдад  халдахгүй байхыг уриалжээ.

Мөн Насралла мэдэгдэхдээ лалын эсрэг киног тараасан хариуцлагыг Вашингтон хүлээх ёстой гэсэн байв. Кино зохиогчдыг өөгшүүлж байгаа хүмүүсийг нэг үгээр АНУ-ын Засгийн газрыг хариуцлагад татах хэрэгтэй гэжээ.

Египетийн салафитийн шашины урсгалын номлогч Ахмед Ашуш гэгч дуулиантай киног бүтээгчдийг цаазлах тухай айлтгал гаргасан гэнэ. Тэрээр залуу мусульманчуудад хандан уг киног бүтээгчдийг толгой дараалан хөнөөхийг уриалж “тэр нь Америк, Европын гахайнуудад” сургамж болно гэж айлгасан байна. Ашуш нь “Жихадын бүлэг” гэгч хэт даврагчдын лидер бөгөөд “Аль-Каидатай” холбоотой гэнэ.

Кабул хотноо цагдаагийнхантай мөргөлдөөн гаргав

Мөнөөх дуулиант киноны эсрэг хэд хэдэн  жагсаал Афганистанд болж, мөргөлдөөн гарсан байна. Кабулд болсон жагсаалын үеэр жагсагчид авто машин, хогийн сав ба мухлагуудыг шатааж байв.

Бараг мянгаад хүн оролцсон гэх жагсаалын үеэр тэд цагдаа нар руу чулуу нүүлгэснээс гадна олны дотроос хэд хэдэн хүн хууль хяналтынхныг буудсан байв. Цагдаагийн 50 орчим хүн шархаджээ. Жагсаалд 300 орчим хүн оролцсон гэж цагдаагийн албанаас мэдэгдсэн боловч тэдний тоо түүнээс олон байсан бололтой.

Энэ мягмар гаригт амиа золиослогч Кабулын нисэх буудлын замд дэлбэрэлт үйлдсэн ба энэ үеэр гадаадын есөн хүн амиа алдлаа. Тэд Кабулын нисэх буудалд ажиллаж байсан хувийн компанийн ажилтнууд байжээ. 

“Хезб-э-ислами” бүлэглэл уг хэргийн хариуцлагыг өөртөө аваад болсон үйлдлийг исламын эсрэг киноны төлөө авсан өшөө авалт гэж нэрлэжээ. Мөн амиа золиослогч нь эмэгтэй хүн байсан гэдгийг уг бүлгээс мэдээлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж