Тэрбумтнуудын хөрөнгө зургаан их наядаас давжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Тэрбумтнуудын хөрөнгө зургаан их наядаас давжээ

Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгийн нийлбэр дүн жилийн дотор 14 хувиар өсч, 6,2 их наяд ам.доллар болсон тухай санхүүгийн мэдээлэл цуглуулан дүгнэлт гаргадаг “X-Wealth” компанийн тайланд өгүүлжээ. Тус  компани дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгийн хэмжээг  гаргахын тулд  2011 оны долдугаар сарын 31-нээс 2012 оны долдугаар сарын 31 хүртлэх хугацаанд судалгаа явуулсан байна

Тайланд тэмдэглэснээр, жилийн дотор тэрбумтнууд мэргэжлийн менежерүүдийг  ашиглан Европын өрийн хямралын сөрөг үр дагаварт оруулалгүйгээр нийт хөрөнгөө өсгөн нэмэгдүүлж чаджээ. Нэг жилийн дотор тэрбум доллараас илүү хөрөнгөтэй хүмүүсийн тоо 9,4 хувиар нэмэгдэн 2160 хүн болжээ.

Харин арай бага хөрөнгөтэй ажил хэрэгч хүмүүс ерөнхийдөө “ядуурсан” байв. Энд 200-999 сая.доллартай хүмүүс  хамгийн их хохирол амссан гэнэ. Тэдний хөрөнгө 11,4 хувиар бууснаас гадна, тоо нь 9,9 хувиар багасчээ. “X-Wealth” компаниас гаргасан судалгаагаар 30 сая доллараас дээш хөрөнгөтэй 187 мянган хүн дэлхийд амьдарч байгаа бөгөөд тэдний хөрөнгө 1,8 хувиар буюу 25,8 их наяд доллар хүртэл буурчээ.

Дэлхийн хямралд хамгийн ихээр өртсөн хохирогчид нь Азийн орны саятнууд. Тэдний нийт хөрөнгө 6,25 их наяд доллар болж буурсан байна. Мөн Европ, Ойрхи Дорнод, Латин Америкийн тэрбумтнууд ба саятнууд ч “ядуурсан” байна. Харин Хойд Америкийн баян бизнесменүүд ба хөрөнгө оруулагчид нийт хөрөнгийн хэмжээгээ 2,8 нэмэгдүүлэн 8,8 их наяд долларыг өвөртөлж чаджээ.

“X-Wealth” компанийн мэдээгээр, 30 сая доллараас илүү хөрөнгөтэй 60 гаруй мянган хүмүүс  Хойд Америкт амьдарч байна. Дараа нь Европт (53 мянга орчим), Азид (42,8 мянга) саятнууд байгаа ажээ. Африкт 30 саяас дээш хөрөнгөтэй 2,5 мянган хүн байгаа ба тэдний хөрөнгө нийлээд 325 тэрбум ам.долларт хүрчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж