Гадаад худалдааны эргэлт өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны эргэлт өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол
Улс  2010 оны эхний улиралд дэлхийн 103 оронтой  худалдаа хийж, гадаад
худалдааны нийт бараа эргэлт 1076.2 сая ам.доллар, үүнээс экспорт 499.0
сая ам.доллар, импорт 577.2 сая ам.долларт хүрчээ.  Нийт бараа эргэлтийн
хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 360.0 сая ам.доллар буюу 50.3 хувь,
үүний дотор экспортын хэмжээ 176.7 сая ам.доллар буюу 54.8  хувь,
импортын хэмжээ 183.3 сая ам.доллар буюу 46.6  хувиар өссөн байна.
Өнгөрсөн гуравдугаар сард нийт бараа эргэлт 468.6 сая ам.доллар байгаа
нь хоёрдугаар сарынхаас 156.5 сая ам.доллараар буюу 50.2 хувь, өмнөх оны
гурав дугаар сарынхаас 190.6 сая ам.доллараар буюу 68.6 хувь өссөн
үзүүлэлт юм байна.

  Өмнөх оны мөн үед гадаад
худалдааны нийт бараа эргэлтийн 32.0 хувь нь БНХАУ-д, 16.3 хувь нь
ОХУ-д, үлдсэн 51.7 хувь нь бусад улсад ногдож байсан бол 2010 оны эхний
улирлын байдлаар нийт бараа эргэлтийн 52.9 хувь нь БНХАУ-д, 22.2 хувь нь
ОХУ-д, үлдсэн 24.9 хувь нь бусад орнуудад ногдож байгаа аж.  Өмнөх оны
мөн үеийнхтэй харьцуулахад БНХАУ-тай хийсэн бараа эргэлтийн хувийн жин
20.9 пунктээр, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийнх 5.9 пунктээр нэмэгдэж,
харин бусад улстай хийсэн бараа эргэлтийн хувийн жин 26.8 пунктээр
буурчээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж