“Эко констракшн”-ыг хамааралгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

“Эко констракшн”-ыг хамааралгүй гэв

“Тэнгис” кино театрын урд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгаас бэхэлгээний төмөр унаж, 25 настай оюутан Ч-гийн амь нас хохирсон билээ. Энэхүү барилгын гүйцэтгэгч болох  “Модун спеакэл” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. “Модун спеакэл” ХХК-ийн захирал Х.Батбилэг “Манай компанийн ажилчдын хариуцлага, болгоомжгүй байдлаас болоод хүний амь нас хохирсонд харамсч байна. Хохирогчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Дашрамд, тус барилгатай “Эко констракшн” ХХК холбоогүй болохыг мэдэгдье. Бид тэднээс зөвхөн бетон зуурмаг авдаг байсан” гэлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр бол уг барилгын захиалагч нь К.Пүрэв гэж хүн байдаг аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж