
Тус улсын Засгийн газраас ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хохирогчдыг эрж хайх болон хоол хүнсний тусламж үзүүлэх ажилд цэрэг, цагдаагийн ажилчдыг дайчилжээ. Энэхүү үерийн улмаас ард иргэдийн дунд гэдэсний хижиг, хумхаа зэрэг халдварт өвчин гарч, 3000 хүн эмнэлэгт хэвтжээ. Мөн орон гэргүй болсон олон мянган иргэд майханд амьдарч, хоол хүнсний дутагдалд орсон байна.
Өнгөрсөн бямба гаригт Марокко улсаас Камеруны үерийн гамшигаас зовж зүдэрсэн ард иргэдэд хоол хүнс, эм тариа зэрэг нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа тусламжийн бүтээгдэхүүн илгээжээ.
Б.АНХТУЯА