АНУ-ын “Мерси Кор-Монгол” ОУ-ын байгууллагын 2012 оноос Завхан аймагт хэрэгжүүлэх “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслийн Завхан аймагт боллоо. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ч.Дэмчигсүрэн, Аймгийн ИТХ-ын дарга Л.Лхамсүрэн, Аймгийн түншлэлийн зохицуулагч Ш.Сарангэрэл нар оролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа. “Мерси Кор” олон улсын байгууллага нь “Хариуцлагатай Засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслийн хүрээнд захиргааны шинэтгэлийг эрчимжүүлэн, авлигаас ангид байх хүчин чармайлтыг бэхжүүлэх замаар орон нутгийн түвшин дэх эрх мэдлийг тэнцвэржүүлэх өөрчлөлтөд хувь нэмэр оруулахыг зорьж буй юм.
Эх сурвалж: www.zavkhan.gov.mn