УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Батцогт, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар маргааш 12.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр зар түгээж эхэллээ. Хурал Төрийн ордны Г танхимд болох юм. Түүгээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстой гэх асуудлыг ярих юм байна.
Г.ДАРЬ