Дуучин Лэди Гага өнгөрсөн долоо хоногт болсон Лондонгийн “Fashion Show”-ны нээлтэд цагаан цэцгэн малгай өмсөн оролцжээ. Түүнчлэн тэрбээр ангийн арьсан чимэглэл бүхий Араб бүсгүйн хувцас өмсөн тайзан дээр алхсан нь олны анхаарлыг ихээхэн татсан байна.
Бусдаас өвөрмөц хувцаслах дуртай дуучин бүсгүй өнгөрсөн долоо хоногийн эхээр ангийн арьсан хувцастай зургаа сэтгүүлд нийтлүүлсэн нь амьтны эрхийг хамгаалагчдыг дургүйцлийг хүргэсэн юм. Тэр өмнө нь ч бас шувууны өд мэт цагаан ангийн арьсан хүрэм, туулайн арьсан цамц өмссөн нь бас л шуугиан дэгдээж байсан.
Харин тэр олны дургүйцлийг хүргэсэн энэхүү үйлдлээ “Би өөрийн сонголтдоо харамсахгүй байна. Учир нь надаас өөр олон хүмүүс иймэрхүү гоёмсог ангийн арьсан хувцас өмсдөг. Үүнийг ёс зүйгүй хэрэг гэж бодохгүй байна. Би амьтанд хайртай. Гэхдээ амьтанд хайртай гээд өөрийн сонирхлыг хязгаарлах нь утгагүй хэрэг” хэмээн тайлбарлажээ.
Э. Анхтуяа