Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Швейцарь, Нидерланд, Тайланд, Перу, Кипр Улсын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид  Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жак Ваттвил, Нидерландын Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аарт Йакоби, Тайландын Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Вибоон Кусакул, Перу Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Гонзало Гутиеррез Реинел, Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йонна Маллиотис нар өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.  

ШХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жак Ваттвил хэлэхдээ “2003 оноос Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг vйл ажиллагааныхаа цар хvрээг єргєтгєн, хєгжлийн хєтєлбєрvvдийг хэрэгжvvлж эхэлсэн. Монгол Улсын тогтвортой хєгжлийг дэмжихийн тулд хєдєєгийн хєгжил, vндэсний vйлдвэрлэл, байгаль орчин, боловсрол, анхан шатны эрvvл мэнд, нийгмийн халамжийн салбарт учирч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хєгжлийн хєтєлбєр тодорхой хувь нэмрээ оруулж байгааг хэлээд хоёр улсын хоорондох дипломат харилцааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн, цаашид ч хичээн ажиллахаа илэрхийлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Швейцарийн Холбооны Улс нь шууд ардчилал, хүний эрхийг дээдэлдэгээрээ алдартай. Монгол Улс нь Швейцарийн шууд ардчилын ололт амжилтаас суралцаж, туршлага солилцох тал дээр амжилттай ажиллаж байгаа. Бид саяхан буюу 9 дүгээр сарын 8, 15-ны өдрүүдэд Төрийн ордонд хотын болон орон нутгийн 2000 гаруй иргэдэд зориулсан  “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежмент нэртэй үндэсний сургалт зохион байгуулсан” гэж Ерөнхийлөгч онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Нидерландын Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад хандан хэлэхдээ “Таны улсын усны менежментийн чиглэлээр хуримтлуулсан туршлагыг хуваалцахад бид анхаарлаа хандуулж байгаа, цаашид хоёр орны хамтын харилцааг улам бүр өргөжүүлэхэд миний бие болон манай албаны хүмүүс бүхий л талаар хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэв.

Перу Улсаас Монголд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдад хандан Ерөнхийлөгч хэлэхдээ “Манай хоёр орны хувьд эдийн засгийн чухал салбаруудын нэг нь уул уурхайн салбар. Газар зүйн онцлогийн хувьд ч аль аль нь өндөр уулын бүсэд оршдог зэрэг нийтлэг тал, адил төстэй зүйлүүд байгаа нь дээрх салбаруудад олсон ололт амжилтаасаа харилцан суралцах, туршлага солилцох, боломжийг олгож байна” гэв. 

Перу Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Гонзало Гутиеррез Реинел Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан “Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйдаа баяртай байна. Цаашид хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэхийн тулд идэвхтэй хамтран ажиллах болно” хэмээв.

Мөн Тайландын Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Вибоон Кусакул хэлэхдээ “Манай хоёр ард түмэн олон жилийн уламжлалт, найрсаг харилцаатай улсууд юм. Бид танай улстай харилцах харилцаагаа өргөжүүлж, шинэ шатанд гаргаж ажиллана гэдэгт итгэл төгс байна. Бид боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж ирсэн уламжлалаа үргэлжлүүлж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой” хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад суух Элчин сайд  Хатагтай Йонна Маллиотистаг  Итгэмжлэх жуух бичиг барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэж, хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж