Морин хуурын “Sоlо” эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Морин хуурын “Sоlо” эгшиглэнэ

Улсын Филармонийн Морин хуурын чуулга  дахин нэгэн өвөрмөц тоглолтоороо үзэгч олондоо бэлэг барих гэж байна. Энэхүү тоглолтонд Монголын болоод гадаадын хөгжмийн зохиолчдын орчин цагийн хөгжмийн бүтээлүүд нь шийдэл, өгүүлэмжийн хувьд ямар онцлогтой болж буйг мэргэжлийн уран бүтээлчдийн чадварлаг тоглолтоор харуулахыг зорьсон байна. Энэ тоглолтонд морин хуурт зориулсан концерт, бэсрэг хэлбэрийн аяз, ятга хөгжимд зориулсан концертино, ардын дууны найруулга, морин хийлд зориулсан скерцо, ёочин хөгжимд зориулсан концерт, маримба хөгжмийн концерт зэрэг нийт арван нэгэн бүтээлүүд тоглогдох юм.
Морин хуурын чуулгын “Sоlо” концерт хэмээн нэрлэгдсэн тус тоглолт тавдугаар сарын 21-ний 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болно. Үзэгч та яарахгүй бол өөрийн орондоо төдийгүй гадаадын олон улсад гайхагдаж бишрүүлдэг морин хуурын чуулгын тоглолтын билет нь дуусчих гээд сандаргадаг юм билээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж