Дархан-Уул аймагт Харли сонирхогчдын Монголын холбооны гишүүдийн намрын цугларалт болжээ. Харли сонирхогчдыг УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх тэргүүлдэг аж.
Энэ удаагийн цугларалт “Хүүхдийн хөгжил бидний ирээдүй, хариуцлагатай нийгмийн төлөө” уриан дор болсон ба Харли сонирхогчид Дарханы “Нарны хүүхдүүд” асрах газрын бүх хүүхдэд бэлэг өгч, тэдний урлагийн тоглолтыг сонирхжээ.
Э.САР