Хулгайн хэрэг хамгийн олон гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Хулгайн хэрэг хамгийн олон гарчээ

Булган аймгийн цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2012 он гарсаар тус аймагт 207 гэмт хэрэг бүртгэгджээ.  Энэ нь өнгөрсөн оны  мөн  үеэс  64 хэргээр өссөн үзүүлэлт аж. Гэмт хэрэг гаралт Баян-Агт, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Орхон зэрэг 12 суманд нэмэгдсэн бол Бүрэгхангайд мөн үеийн төвшинд, Тэшиг, Дашинчилэн, Могод, Хялгант тосгонд гэмт хэргийн гаралт буурсан байна. Нийт гэмт хэргийн дотроос хулгайн хэрэг хамгийн олон буюу 89 удаа гарсан бол хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэрэг 75 хувиар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 231 сая төгрөгийн хохирол учирсны ихэнх буюу 198 сая төгрөгийн хохирол  иргэдэд учирчээ. Одоогоор нийт хохирлын 50 гаруй хувь буюу 116 сая төгрөгийн нөхөн төлүүлээд байгаа аж.  

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж