Аймгийн тэтгэлгээр 24 оюутан суралцаж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Аймгийн тэтгэлгээр 24 оюутан суралцаж байна

Хэнтий аймаг энэ хичээлийн жилд шинээр 5 оюутны сургалтын төлбөрийг орон нутгийн төсвөөсөө хариуцан сургаж байна. ХААИС-д энэ жил шинээр элсч ойн аж ахуйн инженер мэргэжлээр сурч байгаа Хэрлэн сумын Б.Мөнхбаяр, ШУТИС-д мэдээлэл холбооны технологи инженер мэргэжлээр сурч буй мөн сумын Д.Болор-Эрдэнэ, ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн эдийн засаг, статистикийн ангийн оюутан Жаргалт хаан сумын харъяат Э.Бадамжав нар сургалтын төлбөрийн тэтгэлгийг авах болзол хангасан байна.Ингэснээр Хэнтий аймаг 2009 оноос хойш нийт 24 оюутны сургалтын хөтөлбөрт  шаардагдах 50,3 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн байна.

 И.Байгалмаа   /  Хэнтий /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж