Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнг есдүгээр сарын 13-нд үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Одоогоор түүний үүрэгт ажлыг НМХГ-ын дэд дарга М.Ням-Очир түр орлон гүйцэтгэж байгаа аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр чөлөөлөх тухай Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргасан юм. Харин НМХГ-аас түүний ажлаас гарсан үндэслэлийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн хэмээн тайлбарлаж байна.
Д.ЖАРГАЛ