Залуу тенорын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Залуу тенорын тоглолт болно

Дуурь бүжгийн
эрдмийн театрт энэ сарын 21-нд 19.00 цагаас гоцлол дуучин А.Сайнбаярын уран
бүтээлийн үдэш болно. Тэрээр өнгөрсөн жил дуучин Ө.Уянгатай хамтран “
Grand Opera” тоглолт хийн
олонд өөрийн хоолойн цараагаа таниулсан, найрал дуучнаас гоцлол дуучин болтлоо
өсөн дэвшиж чадсан дуурийн чадварлаг дуучдын нэг билээ. М.Глинкийн нэрэмжит
олон улсын дуурийн дуулаачдын

XXII
уралдааны гуравдугаар байрт шалгарч, эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог
урлагийн тэргүүн эгнээнд багтах ёстойг нотлож байсан тэрээр мөрөөдөж явдаг
“Риголетто” дуурьтаа дуулж, үзэгчиддээ хийсэн бүтээснээ тайлагнах гэж байна.
Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт дуучны уран бүтээлийн цэнгүүнд гоцлол дуучин
Ө.Уянга, ДБЭТ-ийн симфони найрал хөгжимчид, урлагийн гавъяат зүтгэлтэн удирдаач
Ж.Бүрэнбэх нар оролцоно.

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж