
Уг цуглаан нь сүүлийн үед байгууллага, албан тушаалтануудын буруутай үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрддөггүй, хариуцлагагүй байдлаас үүдэн эрдэнэт хүний амь нас эрсдэх тохиолдол удаа дараа давтагдан гарч Монгол Улсын Үндсэн Хуульд заасан амьд явах эрх, эрүүл, аюулгүй орчинд орчинд амьдрах эрх алдагдаж байгааг эсэргүүцэж буй хүн бүхэн оролцох боломжтой юм байна. Зохион байгуулагчид энэ бүхэн нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, хүрээлэн буй орчны дүрэм журмыг мөрддөггүй, түүнийг хянадаггүй байсантай холбоотойгоор илэрч буй хариуцлагагүй байдлын үр бөгөөдэрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, хүрээлэн буй орчны стандартуудыг мөрдүүлэх нь аль нэг улс төрийн намын эрх ашиг хүсэл сонирхол бус бүх нийтийн амар тайван амьдралын баталгаа байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна.
Оролцохыг хүсэгчдийг орой 18-20 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн эрх бүхий албан тушаалтнууд энэ цуглаанд ирж, оролцогчдын дуу хоолойг сонсоно гэж итгэж байна гэдэг мэдээллийг зохион байгуулагчид өглөө.