Уг зохиол нь лалын номлогч Мухаммедийн амьдралын зарим хэсгийг харуулсан байдаг бөгөөд лалын шашинг шүүмжилсэн агуулгатай учраас одоогоор үед үүсээд буй түгшүүрт байдал намжтал зохиолоо хэвлүүлэхгүй байхаар шийдсэн байна. Сүүлийн үед АНУ-ын уран бүтээлчийн хийсэн “Innocence of Muslims" хэмээх киноноос үүдээд дэлхийн лалын шашинтан олон оронд бослого үймээн дэгдээд байгаа бөгөөд энэ үед лалын шашинг шүүмжилсэн утгатай уран бүтээл туурвих нь эрсдэлтэй байгаа юм. “Чөтгөрийн шүлэг” зохиолыг лалын шашинтнуудыг гүтгэсэн агуулгатай хэмээдэг ба Энэтхэгт хэвлэхийг хориглоод байгаа юм. Өдгөө 65 настай зохиолч Ахмед Салман Рушди 1988 онд уг зохиолоо нууц нэрээр хэвлүүлж байсан бөгөөд тэрбээр Ираны лалын шашины тэргүүн Рухолла Мусави Хомейнигийн заналхийлэлээс болж нууц байдалд амьдарч байжээ.
“Чөтгөрийн шүлэг” дахин хэвлэгдэхгүй
Англи-Энэтхэгийн зохиолч Ахмед Салман Рушди өөрийн 1988 онд анх хэвлүүлж байсан “Чөтгөрийн шүлэг” зохиолоо дахин хэвлэхээр зэхэж байсан ч хойшлуулжээ.
Б.Анхтуяа