Үр зулбуулсан эмэгтэй хорих ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Үр зулбуулсан эмэгтэй хорих ял сонсчээ

Английн Хойд Йоркшир хотын нэгэн тосгонд оршин суудаг 35 настай Сара Луйс Катт гэдэг эмэгтэй 39 долоо хоног буюу есөн гаруй сартай жирэмсэн байхдаа эм ууж, хүүхдээ зулбуулсан байна. Шүүхээс түүнийг хүн амины хэрэгт буруутган, найман жилийн хорих ял оноожээ. Тэрбээр хоёр хүүхэдтэй бөгөөд “Манчестер хотын эх нялхсын төвд хууль ёсны дагуу үр хөндөлт хийлгэсэн” хэмээн мэдэгдсэн байна. Гэвч тэрбээр интернэтээр Энэтхэгийн Мумбай хотын нэгэн компаниас үр зулбахад нөлөөлдөг эм худалдан авсан болох нь илэрчээ. Харин Сара Луйс Катт хүүхдээ өөрөө гэртээ төрүүлэхийн тулд уг эмийг худалдан авсан гэж мэдэгдсэн байна. Тэрбээр шүүх дээр өөрийгөө өмөөрөн мэдүүлэг өгөхдөө “Хүүгээ дутуу төрж, нас барсан байсан учраас оршуулсан” гэжээ. Гэхдээ түүний хэлсэн үгийг гэрчлэх нэг ч хүн байхгүйгээс гадна бүсгүй хүүхдээ оршуулсан газраа олохгүй байжээ. Сара Луйс Каттын нөхөр нь түүнийг орхиж явсан бөгөөд тэрбээр “Хүүхэдтэй болсон талаар мэдээгүй, үр хөндөх шийдвэр гаргахад нь оролцоогүй” гэж мэдэгдсэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж