“Тинки Винки” үс засалт

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

“Тинки Винки” үс засалт

Английн нэрт жүжигчин, загвар зохион бүтээгч Келли Осборн өнөөдөр Жонаттан Российн ITV шоунд оролцсон байна.

Шоуны үеэр хөтлөгч түүний үс засалтын талаар сонирхон яриагаа эхэлжээ.

Учир нь хөтлөгч Жонаттан түүний үс засалтыг Тинки Винки нэртэй хүүхэлдэйн киноны баатартай адилтгасан гэнэ. Өдгөө 27 настай жүжигчин бүсгүй  хөтлөгчийн асуултад “Тийм ээ, миний үсний засалт их өхөөрдөм.

Тинки Винки маягийн үс засалт маань надад маш их таалагдаж байгаа” хэмээн хариулжээ.

Шоуны үеэр тэр  хамгийн сүүлд гаргасан уран бүтээлүүдийнхээ талаар сонирхуулсан ч хувийн амьдралынхаа талаар тодорхой зүйл яриагүй гэнэ.

Э. Анхтуяа
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж