Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн Мангирт хорооны 5-7-р хэсгийн нийт 230 гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн Цахилгаан хангамжий агаарын шугам, дэд станцыг 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчлэхээр “Ажил мэргэжлийн уралдаан” эхлүүлсэн байна. Уралдаанд “Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн төв, хөдөөгийн 10 салбар хэсгийг төлөөлж, 70 гаруй ажилтан хурд хүч, мэргэжлийн ур чадвар , авхаалж самбаагаа сорьж уралдах юм байна. Уралдаан зарласнаар хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлыг түүнээс богино хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэхүү 120 сая төгрөгийн өртөг бүхий шинэчлэлтийн ажлыг хийсний үр дүнд цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа сайжирч, хэрэглэгчдийг чанартай цахилгаан эрчим хүчээр хангах, аюулгүй ажиллах нөхцөл бүрдэх аж. Цаашдаа эрчим хүчинд холбогдож чадаагүй айл өрхүүд цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах юм байна.
Э.САР