Мьянмарт улс төрийн 500 хоригдлыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Мьянмарт улс төрийн 500 хоригдлыг суллажээ

Өчигдөр Мьянмар улсын Засгийн газраас улсынхаа тогтвортой байдлыг хангах, энх тайвныг баталгаажуулах,хүний эрхийг дээдлэх болон хөрш орнуудтайгаа эв найрамдалтай, нөхөрсөг харилцаатай байхын тулд 500 гаруй хоригдлыг сулласан байна.

Эдгээр хоригдлуудын ихэнхи нь улс төрийн хоригдол болон гадны иргэд байжээ. Энэ нь Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнийн АНУ-д хийх айлчлалаас долоо хоногийн өмнө болсон байна. Өнгөрсөн жил мөн тус улс ээлжит шинэчлэлийнхээ хүрээнд 600 гаруй улс төрийн хоригдлыг сулласны ихэнхи нь Засгийн газрыг эсэргүүцэгчид байжээ. Гэвч хүний эрхийн байгууллагууд тус улсын шоронгуудад хоригдож буй нийт улс төрийн хориглуудын тоог нарийн гаргаж өгөхийг хүссээр байгаа юм. Тэдний үзэж буйгаар өчигдөр суллагдсан 500 гаруй хоригдлоос гадна цаана нь 300 хоригдол байгаа аж.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж