“Саутгоби ресорс” захирлаа солив

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

“Саутгоби ресорс” захирлаа солив

“Саутгоби ресорс” (TSE:SGQ) (HKSE:1878) компанийн удирдах зөвлөл өчигдөр компанийн гүйцэтгэх захирлаар салбарынхаа “ахмад дайчин” Росс Троманыг томилжээ. Монголд нүүрсний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй тус компанийн гүйцэтгэх захирал Александр Молинейг “Чалько”-той байгуулсан гэрээ цуцлагдсанаас болж халсан билээ.

Росс Троман “Бид Монголын Овооттолгой шиг өндөр чанартай коксжих нүүрсний ордуудад цаашид үйл ажиллагаагаа явуулж, зах зээлд удаан оршин тогтноно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Канадын “Turquoise Hill” компани 58 хувийг нь эзэмшдэг “Саутгоби ресорс” компани Өмнөговь аймаг дахь Пермийн үеийн металлурги болон хүрэн нүүрсний дөрвөн том ордын лицензийг зэмшдэг.

Тус компани одоогоор Овооттолгойн ордоос нүүрс олборлож, Хятад руу  экспортолж байгаа билээ. Энэ сарын эхээр Хятадын төрийн өмчит хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалько” компанид эзэмшлийн 58 хувийг худалдах гэрээ бүтэлгүйтсэний дараа тус компанийн гурван захирлыг халж, шинээр таван захирал томилсон юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж