Canon шинэ загвараа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Canon шинэ загвараа танилцууллаа

Canon саяхан "EOS 6D" нэртэй шинэ камераа танилцууллаа. Энэхүү камер нь өмнөх загвар буюу "Canon"s EOS 5D"-ээс олон шинэ шинэ үйлдлүүд болон нэмэлт боломжуудтай болсон байна. Энэхүү камер нь маш хурдтай бөгөөд нэг секундэд 4.5 дүрс /frame/ авах чадвартай ба 20.5 Мегапикселийн хүчтэй дурантай аж.

Мөн энэхүү камер нь Canon-ий хамгийн анхны Wi-Fi болон GPS-тэй камер болж байгаа ба Android болон iOS-т ажиллах арр-ийн тусламжтай ухаалаг гар утастай холбогдон ажиллах чадвартай.

Мөн энэхүү камер нь өмнөх загвараасаа бага зэрэг хөнгөн буюу 1.7 паунд жинтэй бөгөөд илүү гарт эвтэйхэн загвартай бүтээгдсэн байна.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж