Сонгуулийн төсвийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Сонгуулийн төсвийг баталлаа

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна.  Чуулганы хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн Орон нутгийн сонгуулийн техник, технологи, зарцуулах төсвийг баталлаа.

Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд 9,2 тэрбум төгрөг зарцуулахаар тогтсон. Үүнээс 5,2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1,4 тэрбумыг нь орон нутгийн төсвөөс гаргахаар тусгасныг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Орон нутгийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 21-нд болох бөгөөд үүнээс өмнө иргэдэд сонгуулийн хуулийг таниулах, сурталчлах ажлыг хийх ажлыг өнөөдрөөс эхлүүлэх үүргийг СЕХ-нд үүрэг болголоо.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж