Нүүрний тослогоороо iPhone дээр зураг зурах хит болж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Нүүрний тослогоороо iPhone дээр зураг зурах хит болж байна

Нью-Йорк хотод амьдардаг "JK Keller" нэртэй нэгэн уран бүтээлч нэгэн сонирхолтой урлагийн бүтээл бүтээжээ.

Тэрээр өөрийн тослог нүүрэн дээрээ iPhone-оо арчаад, дараа нь iPhone дээрх тослог дээр хуруугаараа зураг зуржээ.

Ийнхүү зурж дууссаныхаа дараа iPhone дээрээ ягаан туяатай гэрэл тусгасан бөгөөд тэрхүү зураг нь ягаан туяатай хослон гайхалтай бүтээл болж чаджээ.

Тэрээр энэхүү зургаа интернэтэд байрлуулсан нь маш олон хүмүүсийн таалалд нийцсэн ба одоо түүний арга барилаар олон хүмүүс тус тусын бүтээлээ туурвих болсон байна. 

                                                                                                                                  Т.МӨНХТҮВШИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж