![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/9/7537f6a7ece73986/9784552270097e9doriginal.jpg)
Есөн өдрийн дараах байдлаар манай гурван сумоч нэг ч уналгүйгээр (9-0) тэмцээнийг тэргүүлж байна. Тэмцээний өмнө Харүмафүжи Д.Бямбадоржид 13 ба түүнээс дээш ялахад аварга цол өгнө хэмээн амлаж байсан боловч түүний давааны тоог 14 болголоо. Учир нь тэмцээн эхэлснээс хойш Котошёогикү, Котоошюү, Барүто нарын гурван озэки гэмтэж, тэмцээнийг орхисон учир түүний ёкозүна болох шалгуурыг өндөрсгөсөн байна. Харин дээд зиндааны хамгийн ахмад бөх (38 нас) болох Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хувьд нийт ялалтынхаа тоог 812 болгожээ. Тэрбээр тавдугаар сарын башёд түрүүлж, долдугаар сард тааруухан барилдсан ч энэ сард ээлжит тэсрэлтийг хийж эхэллээ.
Жюүрёо зиндаанд Тамаваши Мөнх-Оргил, Танзо нар 7-2 даваатайгаар тэргүүлж байна. Араваши Дөлгөөн (2-7), Ониараши Өлзийжаргал (2-7) нар макүшита руу унах нь тодорхой боллоо.
ЗҮҮН | Д-У | БАРУУН | Д-У |
Хакүхо | 9-0 |
|
|
Харүмафүжи | 9-0 | Кисэносато | 8-1 |
Миёогирюү | 7-2 | Какүрюү | 7-2 |
Аойяма | 1-8 | Гоэйдо | 6-3 |
Шёохозан | 2-7 | Точиношин | 2-7 |
Аран | 1-8 | Кайсэй | 4-5 |
Хоомашёо | 5-4 | Гагамарү | 3-6 |
Аминишики | 6-3 | Тоёоношима | 2-7 |
Точиоозан | 6-3 | Тоёохибики | 5-4 |
Токитэнкү | 3-6 | Такеказэ | 5-4 |
Миябияма | 4-5 | Масүнояма | 4-5 |
Дайдо | 3-6 | Шёотэнро | 2-7 |
Китатайки | 2-7 | Окиноүми | 8-1 |
Ёшиказэ | 5-4 | Такаясү | 8-1 |
Кёкүтэнхо | 9-0 | Вакакоюү | 3-6 |
Чиёотайрюү | 5-4 | Ваканосато | 4-5 |
Асасэкирюү | 4-5 | Такарафүжи | 3-6 |
Асахишёо | 6-3 | Тэнкайхо | 2-7 |
Фүжиазүма | 4-5 | Кимүраяма | 4-5 |
Таканояма | 3-6 | Саданофүжи | 3-6 |