“Евро стандартыг нутагшуулах нь” сургалт болов

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

“Евро стандартыг нутагшуулах нь” сургалт болов

Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газар, Говь-Алтай аймгийн Засаг Даргын Тамгын газар болон аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс хамтран 09 дүгээр сарын 14-ноос 16-ний өдрүүдэд “Евро стандартыг нутагшуулах нь” сэдэвт сургалт, семинарыг Говь-Алтай аймгийн төв Алтай хотод зохион байгууллаа. Уг сургалт семинарт Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга болоод даргын зөвлөлийн гишүүд, удирдах ажилтнууд оролцож европын дэвшилтэд стандартуудыг Монгол орны хөгжилтэй уялдуулан хэрхэн авч ашиглаж, ажил үйлчилгээндээ хэрэгжүүлэхтэй холбоотой ерөнхий болон төрөлжсөн сургалт, зөвлөгөөнүүдийг салбарын мэргэжилтнүүддээ өгчээ. Дээрх сургалтад стандартчилал, хэжмил зүйн бүх аймаг, орон нутгийн байгууллагаас мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд нийт 150 хүн оролцжээ.

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж