Засгийн газраас Хүн амын хоол тэжээлийн байдлын судалгааг таван жилийн давтамжтайгаар явуулдаг бөгөөд судалгаанд үндэслэн бодлого тодорхойлон хэрэгжүүлдэг байна. Судалгааны хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлыг бүс нутгийн онцлогт тохируулан зохицуулах боломжийг олгодог байна. Өчигдөр Дорнод аймгийн ЗДТГ-т “Хоол тэжээлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт Зүүн бүсийн сургалт эхэлсэн байна. Сургалтад ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан, “Дэлхийн зөн” болон зүүн аймгуудын ЭМГазрын мэргэжилтнүүд оролцож байгаа аж.
Э.САР