Зохиолын дууны ханхүү гэгддэг МУГЖ С.Жавхлан энэ жил улс төрд хүч үзэж
нэлээд амьсгал дээгүүр явж байгаад саяхан гэрийн бараа харж ар гэр, үр
хүүхдээ халамжлаад байгаа гэнэ. Хөдөө хээр явж, монгол заншлаа хадгалана
гэж нэг хэсэг хээрээр гэр хийж хэцээр дэр хийх шахуу явж байгаад
Н.Энхбаяр ахыгаа дэмжиж улс төр лүү санаархсан боловч өвдөг шороодсон
билээ. Хувийн амьдрал, хувьсгалын ажлаа зэрэг амжуулж, дуугаа ч дуулж,
зохиож, дээрээс нь зулай зулайгаа гишгэсэн гурван хөөрхөн охинтой болсон
зохиолын дууны ханхүү юм юмыг амжуулж яваа монголын номер нэг үндсэрхэг
үзэлтэй нэгэн ч гэж сүүлийн үед нэрлээд байгаа. Урлагийн ертөнцдөө ч,
бизнесийн салбартаа ч чамгүй чадварлаг болохоо харуулаад байгаа тэрээр
“бэл бэнчинтэй” багагүй хишиг хүртэж чадсан нь олон хүний шуналыг
төрүүлээд байгаа гэнэ. Тиймдээ ч түүнийг Мөнгөнд нь болж баян бүсгүйг
сонгосон ч эцэстээ гэмшиж, хүүхдийг нь төрүүлсэн эхнэрээ хүртэл олноос
нуудаг гэх хов жив амраахаа болиод байсан ч дээрхи хов живийг цэглэж,
гал голомтоо бадраахаар эхнэрээ ёсоор нь гуйж нэг гэрт ороод багагүй
хугацааг өнгөрөөд байгаа. Авааль эхнэр Г.Эрдэнэчимэг нь “Шуранхай”
хамтлагийн дуучин тайзны хатагтай өдгөө гэрийн сайн эзэгтэйн мэргэжилээр
солиод байгаа. Солих солихдоо үргэлж үндэсний хувцасаараа гоёдог
ханхүүгийн дээл хувцас, охидынхоо баривчыг оёж дуучин мэргэжлээ,
оёдолчин мэргэжлээр солиод байгаа гэнэ. Гавьяат маань авааль гэргийгээ
урвуулж, үндэсний дээл гэдгийг утгаар нь өнгө загвараар өмсөөд байгаа нь
энэ уран бүсгүйн гавьяа аж.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN