“Микото” брэнд Монголд нэг нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

“Микото” брэнд Монголд нэг нас хүрлээ


Монголчууд эртнээс тансаг хэрэглээний илэрхийлэл болсон сувдыг гоёл чимэглэлдээ өргөнөөр хэрэглэж ирсэн ард түмэн билээ. Тэгвэл арлын Япон орны нэрийн хуудсуудын нэг “акоя” сувдыг өөрийн өвөрмөц шийдэл, өнгө дизайнаар амилуулсан Японы брэнд бүтэгдэхүүн юм. “Микото” сувдтай монголчууд жилийн өмнөөс эх орондоо танилцан түүнийг худалдан авч, хэрэглэх болсон билээ. Тус брэндийн “Акоя” сувд бол өөрийн давтагдашгүй чанар, сэтгэл татам сайхан өнгө, дизайнаараа дэлхийн сая сая хэрэглэгчдийн таашаал, сонирхолд нийцсээр ирсэн брэнд юм.
Өнгөрсөн амралтын өдөр “Микото” брэндийн хилийн чанад дахь анхны салбар нээсний нэг жилийн ой тохиолоо. Хан-Уул дүүргийн, Махатма Гандийн гудамж, Нархан хотхонд байрлах “Микото” дэлгүүр ийнхүү нэг жилийн ойгоо тэмдэглэн гоёмсог сувдан коллекцио дэлгэлээ. Нэг жилийн ойн арга хэмжээнд  “Микото” брэндийг үүсгэн байгуулагч, “Нире Апс” компанийн ерөнхий захирал, хатагтай Нирей Ёошико, тус компанийн гүйцэтгэх захирал Масами Окада нар Аралын Японоос хүрэлцэн ирсэн бөгөөд “Микото Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Д.Цолмон нар оролцон хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгчдэд зориулан  өөрийн брэнд болсон “Акоя” сувдын талаар танилцууллаа. Мөн хатагтай Нирей Ёошико өөрийн шинэ хувцасны загварын шоуг “Микото” брэндийн шинэ коллекцийн хамт танилцуулсан юм. Эдгээр шинэ загваруудыг топ модель П.Одгэрэл, Г.Уранцэцэг гээд монголын загварын ертөнцийн нүүр царай болсон шилдэг найман загвар өмсөгч “Торго” салоны урласан гоёлын даашинзаар гоён “Микото” сувдан сондор, ээмгэр чимэн тайзнаа алхсан нь тэнд чуулсан олныг дуу алдуулж байлаа. Мөн хатагтай Нирей Ёошикогын шинээр гаргаж авсан бүтээгдэхүүн нь байгальд 100 хувь уусдаг бөгөөд эко материалаар хийсэн гоёмсог хөнгөн торго, даавуугаар урласан орчин үеийн дэгжин, тансаг хувцас дээр “Микото” сувдан зүүлтийг хослуулан гоёсон нь төгс харагдаж байв.  Түүнчлэн энэ арга хэмжээнд уригдан ирсэн зочдын дунд сугалаа явуулж, таван азтанд “Микото” брэндийн гоёлоос бэлэглэсэн юм.

Хатагтай Нирей Ёошико “Микото” сувд нь зөвхөн хүнд чимэг болоод зогсохгүй Наран улсын соёлын өв болон үеэс үед уламжлагдан хадгалагдана хэмээн итгэлтэй байна” хэмээн жилийн өмнө болж байсан тус дэлгүүрийн нээлтэд хэлж байсан нь өнөөдөр ийнхүү биелэлээ олж олон монгол бүсгүйчүүдийг гоёх болжээ.
Акоя сувдны талаар товч танилцуулахад, энэ сувдыг өсгөдөг хясааг байгалийн унаган нөхцөлд нь үржүүлж, байгалийн сувднаас чанар, өнгө үзэмжийн хувьд огтхон ч ялгарахгүй бүтээгдэхүүн гаргаж авдагаараа гоёл чимэглэлийн мэргэжилтнүүд, хэрэглэгчдийн таашаалд гойд нийцдэг аж. Гаршуулсан сувдны төрөл зүйлээс Акоя сувд нь өөрийн гэсэн өмөрмөц өнгө, солонгорон гялтганах чанараараа ялгарч, сувдны дээд зэргийн хэмжүүрийг тогтоодог учир энэ бүтээгдэхүүнийг Японы улсын үндэсний брэнд хэмээн зүй ёсоор тооцож, Японы Худалдаа, аж үйлдвэрийн яам чанараар шалгарсан бүтээгдэхүүн “Япон брэнд” гэсэн албан ёсны батламжийг олгосон аж.  
Солонгорсон өнгөрөө нүд булаан гэрэлтэх энэхүү “Микото” брэндийн акоя сувд нь өөгүй гөлгөр, хэмжээ нь том болох тусмаа үнэ цэнэ нь нэмэгддэг бөгөөд дан ганц сувд гэлтгүй цагаан алт, алмаз, алт, мөнгө, сайжруулсан шилтай хослуулан төрөл бүрийн чамин, өвөрмөц хийцээр урласан нь яах аргагүй олны нүдийг булаасаар байлаа.

Г.Даша






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж