Ээлжит бус чуулганыг өндөрлүүлэх бололтой

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганыг өндөрлүүлэх бололтой

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнгөрсөн наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 19-ний хооронд зарлан хуралдуулах шийдвэрийг УИХ-ын дарга гаргаад байсан билээ. Энэ дагуу УИХ-аас ээлжит бус чуулганы хаалтыг өнөөдөр хийх чиг барьж буй аж. Гэхдээ УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нараас өчигдөр УИХ-ын даргад Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд эл төслийг хэлэлцэн батлах ёстой юм. Тиймээс өнөөдөр өглөө 09.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг зарлан дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч гишүүд одоо л танхимд цугларч байна. Байнгын хорооны хуралдаан ийнхүү хойшлогдсоноос 10.00 цагт зарлагдсан чуулганы тов ч мөн хойшиллоо.

Дашрамд сануулахад, УИХ дахь МАН-ын гишүүд өчигдөр хуралдаад ээлжит бус чуулганы хугацааг сунган МАН-ыг албан ёсны бүлэгтэй болгох асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэх ёстой хэмээн үзэж, энэхүү саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн байсан. Гэвч эл асуудлыг энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүйгээр шууд хаалт хийхээр шийджээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж