“Нисванисчуудын өдөр”-т ОХУ-ын металл рок “Шторм” хамтлагийг урьж оролцуулж байгаа ба тэд өмнө нь гурван ч удаа “Playtime” наадамд уригдан тоглож байсан болохоор хэдийнэ металл хөгжим сонирхогчдын танил болсон хамтлаг юм. “Шторм” хамтлаг энэ удаа “Аnima mundi entertainment”-ын урилгаар зөвхөн Нисваничуудад зориулан тоглохоор иржээ. “Шторм” хамтлагийнхан өөрсдийнхөө шинэ гаргасан цомгийн дуунуудаа болон “Нисванис” хамтлагийн хоёр дууг орос хэл дээр коверлон тоглох аж. Бяцхан сюрприз задлахад, тэд “Нисванис” хамтлагийн “Улаан хэрүүлч”, “Зөвхөн секс” гэсэн хоёр дууг өөрсдийн метал урсгалаар орос хэл рүү орчуулан дуулж байгаа аж. Мөн “Нисванис”-чуудын баярт “Метроном”, “Булсара”, “Профетс”, “Сүх”, “Зүгээр л”, “Silence scream” хамтлагийнхан оролцох юм. Эдгээр хамтлагийн нэгдсэн метал тоглолт өнөөдөр “iLoft Function house”-т 19.00 цагаас эхэлнэ.
Өнөөдөр “Нисванисчууд”-ын өдөр
Өнөөдөр “Нисванис” хамтлагийн “Oxygen” буюу “Хүчилтөрөгч” фен клубын долоон жилийн ойн өдөр. Тэд энэ жил ойдоо зориулан долоон металл хамтлагийг урьж тоглуулахаар болсон байгаа.
Г.Даша