3D хэвлэх технологи бүргэдийн амийг аварлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

3D хэвлэх технологи бүргэдийн амийг аварлаа

Америкийн бахархал болсон халзан бүргэд 3D хэвлэлийн технологийн ачаар амьд явах боломжтой боллоо. Энэхүү зурган дээрх бүргэд анчны суманд өртөн хошуугаа алдсан бөгөөд хооллох боломжгүй болсон байсан аж. Гэвч шүдний эмч нар болон инижнер, судлаачдын баг дахин амьдрах боломжийг өгсөн байна.
Тэд CAD программ болон 3D хэвлэлийн технологийн ачаар хамгийн анхны хиймэл хошууг хэвлэн гаргажээ. Тэд 2 цаг гаруй шинэ хошуу суулгах ажиллагаа хийсний эцэст түүнд өөрөө чөлөөтэй ууж идэх боломжийг бүрдүүлж өгсөн байна.

Гэхдээтэд энэхүү бүргэдийг одоохондоо зэрлэг байгальд амьдрахад бэлэн биш байгаа хэмээн үзэж түр асаргаанд байлгаж байгаа ажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж